Хэрэв та анзаарсан бол WordPress-ийн баримталдаг гол зарчмуудын нэг нь шинээр эхлэгчид болон туршлагатай хөгжүүлэгчдийн хэнд нь ч бүх зүйлийг үргэлж, дандаа бага ч болов хялбарчлах явдал байдаг. Тэдний энэхүү зорилгодоо хүрэх нэг арга нь шорткод (shortcode)-уудыг ашиглах явдал юм.
WordPress.com-ын Тусламжийн хуудас тэдгээрийг дараах байдлаар тодорхойлсон байдаг:
Хангалттай энгийн сонсогдож байгаа биз. Хэрэв та энэ нийтлэлээс өмнө шорткодын талаар сонсож байгаагүй, ямар харагддагийг нь мэдэхгүй бол тэдгээр нь дөрвөлжин хаалтанд хашигдсан, эртний код мэт харагдах текстүүд юм.
Ихэвчлэн иймэрхүү харагддаг энгийн кодтой харьцуулахад:

Шорткодууд ерөнхийдөө иймэрхүү харагддаг:

…хэрэв та хөгжүүлэгч бол (эсвэл компьютер дээр ядаж хоёр удаа сууж үзсэн хүн ч гэсэн), ганц жижиг даалгаврыг гүйцэтгэхийн тулд бичиж, товшилт хийх нь л гэхэд таны маш их цагийг бардаг гэдэгтэй санал нийлэх байх. Бидэнд гарны товчлолууд байдагтай яг ижил шалтгаанаар, бид бүхний ажлыг хялбарчилж, илүү сайн зүйлс хийж бүтээх цаг хэмнэхийн тулд шорткодууд оршдог; тэд яг ижил зорилго агуулдаг гэдгээрээ товчлолын товчлууруудтай тун төстэй юм.
Одоо дээрхтэй адил энэхүү тодорхой шорткод руу эргэн орцгооё:
Үүнийг embed shortcode гэж нэрлэдэг бөгөөд WordPress-д анхнаасаа суурилсан байдаг. Энэ нь тухайн URL-аас видеог таны контент руу суулгаж өгдөг. Хэрэв та одоо WordPress ашиглаж байгаа бол дээрх шорткодыг өөрийн сайт руу хуулж тавиад туршиж үзэж болно.
Гэхдээ шорткодууд нь цаг хэмнэх төгс шийдэл биш юм. Бид өмнөх нийтлэлдээ шорткод яагаад өөрийн гэсэн сул талуудтай байдаг, Sandwich-ийн баг тэдгээрийг засахын тулд юу бэлтгэж байгаа талаар илүү дэлгэрэнгүй авч үзсэн билээ.
Одоохондоо шорткодуудыг чөлөөтэй туршиж үзээд, таны төлөө тэд юу хийж чадахыг хараарай.
Сайт бүтээх ажилд тань амжилт хүсье!